Skip to Content

Бидний тухай

БНДЗ ГҮТББ-ын эрхэм зорилго

  • Их Монгол иргүнийг төрүүлэх.

Бидний бүтээх үйл хэргийн үндэслэл

  • Эх дэлхийн түүхэн цаг хугацааны өөрчлөлтийн хүрээнд хүн төрөлхтний улс төр, нийхэм, эдийн засгийн дэвшлийг мянганаар нэхэн зохицуулж байдаг цагалбар дор Монголчууд бидэнд гүйцэтгэх үүрэг байгаа билээ. Энэхүү үүргийн хүрээнд “Үндэсний язгуур гүн ухаан + Шинжлэх ухаанч техник технологи”-ийн дэвшлээр удирдан зохион байгуулах, Монгол улсаа хөгжүүлэх бүтээн байгуулалтыг Алтан Дээд ГЭР ИЭ онолоор, Монгол тархины дархлаагаар гүйцэтгэх их түүхэн үүргийг хэрэгжүүлэх.

Бидний нэгдмэл үнэ цэнэ

  • Хөх Монголчууд Их Монгол байхуйн гурван цагийн баталгаа болсон Амьдран Оршихуйн Алтан Дээд ГЭР ИЭ СУУ дор Монгол Улсаа хөгжүүлэх их үйл хэрэгт Монгол хүн бүр хамтран зүтгэх нь бидний – ХЭРЭГЦЭЭ.


  • Үндэсний гэгээрэлт Алтан Дээд ГЭР ИЭ-ний онолоор Улс Ардын Аж Ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нүүдлийн соёл иргүншлийн үр дүнд бий болсон мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх Хөдөө Аж Ахуй, энэхүү суурь эдийн засагт тулгуурлан хөгжих Аялал жуулчлалын салбарыг нэгдсэн төлөвлөлтөөр бүтээн байгуулах нь бидний – СОНГОЛТ.


  • Хүмүүний амьдралын сайн сайхны төгс цогцлыг олж, амар амгалан аж төрөхүйн нийхэмийг байгуулан, үндэсний соёл иргүншлээ бүрэн төгс бүтээснээр Их Монгол улсын Тусгаар тогтнолыг дархалж, Оюун мандлын соёл иргүншлийн түүхэн цаг хугацааны эзэн эрхтэн болж Дэлхийн хүн төрөлхтөнд Амар амгаланг бүтээх нь бидний – ҮР ДҮН.

Бидний мөрлөх үйл хэрэг

  • Алтан Дээд Гэр ИЭ-ний онолыг түгээн дэлгэрүүлж, бүтээн байгуулалтын үйл хэрэг болгох.
  • Үндэсний үнэт зүйл, нүүдлийн соёл иргүншлээр үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг нэгтгэн, удирдан зохион байгуулах.
  • Дэлхийн удирдагч хөтөлбөр дор хүн төрөлхтнийг Аз жаргалтай, Амар амгалан Нэг амьдран оршихуйг бүтээх их үйл хэргийг удирдан зохион байгуулах үүргийг гүйцэтгэх.

Хэрэгцээ, Сонголт, Үр дүн